Өмнөд Солонгосын авто үйлдвэрлэгч KIA Motors нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Мексикт машины шинэ үйлдвэр нээхэд зориулж байна гэж CNN Expansion мэдээлэв.
Үүний хажуугаар шинэ үйлдвэртээ 1,5 тэрбумын хөрөнгийг бусад нийлүүлэгчдээс татах ажээ. Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдсэнээр шинэ үйлдвэр нь жилдээ 300 мянган авто үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр нь Нуэво-Леон мужид байгуулагдах ажээ. Энэ хөрөнгө орууулалт нь тус орны дотоодын машин үйлдвэрлэлтийг 13 хувиар нэмэгдүүлэх ба Мексик дэлхийн машины үйлдвэрлэлийн салбарт дөрөвт бичигдэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР