Мохамед Мурси
Фото: Tarek El-Gabass / AFP
Египетийн ерөнхийлөгч асан Мохамед Мурси нууц бичиг баримтыг Катарт дамжуулсан хэргийн сэжигтэн болж байна хэмээн Agence France-Presse дамжуулжээ.
Мурси ерөнхийлөгч байхдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой материалыг “Аль-Жазира” телевизийн Катарын салбарынханд дамжуулан өгч Египетэд хор хөнөөл учруулсан хэмээн мөрдөн байцаалт үзжээ. Одоо хорионд байгаа Мурсийг террористуудтай хамсаатан болсон, цэрэг, цагдааг хөнөөсөн гэх зэргийн ялаар буруутгаж байгаа. Энэ жилийн гуравдугаар сард Мурсийн нарийн бичгийн дарга байсан Амин Аль-Серафийг “Аль-Жазирагийн” ерөнхий редакторт армийн талын мэдээлэл дамжуулсан гэж байлаа.
Зургадугаар сард уг телевизийн гурван сэтгүүлчийг террористуудад тус дэм болсон гэх хэргээр долоон жил хоригдох ялаар шийтгэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР