Халх голын ялалтын 75 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Монгол, Зөвлөлтийн дайчдын хамтарсан тэмцлийн дүнд 1939 оны Халх голын байлдаанд ялалт байгуулсан түүхтэй. Түүхт ойн хүрээнд “Халх голын ялалтын 75 жил” маркийн нээлтийг өчигдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д хийсэн байна. Уг маркийг ОХУ-ын “Марка” төвтэй хамтран хийж, худалдаанд гаргаж эхэлжээ. Нийт 15 мянган ширхэг марк хэвлэсэн бөгөөд нүүр зургийг Оросын талын эх зургаар хийж, маркийн тоо, тамганы дардас зэргийг Монголын талын шийдлээр хийсэн юм байна.
Г.БОЛОР