Украин: наймдугаар сарын 28

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Украин: наймдугаар сарын 28

AP Photo/ Mstislav Chernov

 

Донецк тэтгэвэр тэтгэмжийг есдүгээр сараас өгнө гэж амлав

"Тэтгэвэр, хүүхдийн мөнгө,  хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн тэтгэмжийн тухай хуулийн төслийг ардын улс гаргаж байна. Дайнаас болж төрлөх нутгаа түр орхисон хүмүүст ч тэр хууль үйлчилнэ” гэж өөрийгөө тунхагласан Донецк ард улсын ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэв.

 

Орос нэвтэрсэн гэдэг мэдэгдлээр Киев ялагдлаа зөвтгөх гэж байна

Киев Баруун хоёр Украинд Оросын цэрэг нэвтэрлээ гэж мэдэгдэн Украины арми сайн дурынханд ялагдаж буйгаа зөвтгөхийг оролдож байна гэж өөрийгөө тунхагласан Донецк ард улсын ерөнхий сайд Александр Захарченко  мэдэгдэв. Сайн дурын армийн эгнээнд орос үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй Оросын сайн дурынхан тулалдаж байгаа гэв. Оросын 3-4 мянган сайн дурынхан байгаа гэсэн тоог ч тэрээр гарган хэлэхдээ тэдний дунд янз бүрийн насныхан мөн бэлтгэл цэргийнхэн ч байгаа гэв. Оросын  цэргийн эхчүүдийн хорооны мэдэгдсэнээр Донбасст 400 орчим орос цэргийнхэн  амь үрэгдэж, шархадсан гэнэ.

 

Украины хүчнийхэн Донецк хотыг буудаж эхэллээ

Пүрэв гаригийн өглөөнөөс Донецк хотыг хүчнийхэн дахин буудаж эхэлжээ. Их  бууны сум  хотын төвд дэлбэрч байна.  Донецкийн босогчид сүүлийн долоо хоногийн дотор Донецк хотод нэвтрэн зөөврийн минометаар хотыг буудан өөрсдийн их буучдын галыг чиглүүлж байсан хүчнийхний 20 гаруй хорлон сүйтгэх бүлгийг устгасан гэж мэдээлж байна.

 

AP Photo/ Mstislav Chernov

 

Сайн дурынхны ард Орос байгаа

Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын сайн дурын армийн цэргийнхэн Мариуполь хот руу давшиж байна. Ойрын  үед хотыг эзэлнэ гэж тэд хэлж байна. Босогчдын давшилтын ард Орос  зогсож байгаа учраас тэд амжилтыг олж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдэгдлээ.

 

Украины ээлжит бус  сонгууль гараандаа гарлаа

Пүрэв гаригт Украинд албан ёсоор Дээд радын ээлжит бус сонгуулийн кампани эхэллээ. Ерөнхийлөгч Петр Порошенко  өмнө нь парламентын бүрэн эрхийг зогсоож буйгаа зарласан юм. Тэрээр өнөөгийн парламент нь Украины нийгмийн  санаа бодлыг гүйцэхгүй байна гэлээ.  

 

Кэмерон, Ромпей хоёр Орост шахалт үзүүлэхийн төлөө хэлцгээв

Их Британийн ерөнхий сайд  Дэвид Кэмерон Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей  хоёр Европын холбооны зүгээс Украины хэрэг явдалтай холбогдуулан Орост үзүүлж байгаа шахалтаа чангатгахын төлөө санал нэгтэй байгааг Британийн  Засгийн газрын сайд мэдээлэв.

 

Наймдугаар сарын 28-нд шилжих шөнө

Донецкийн Ленины районы нэг сургууль ба орон сууцны барилга  их бууны буудлагын дараа шатжээ. Хүчнийхэн “Град” системээр хотын төвийг бууджээ.

 

Сайн дурын армийнхан Ульяновское тосгоны ойролцоо Украины хилийн цэргийн 65 албан хаагчдыг олзолсон байна.  Мөн Петровское суурины орчим 24 украин цэрэг зэвсгээ хураалган бууж өгчээ.

 

Швейцарийн ерөнхийлөгч, OSCE-гийн дарга Дидье Буркхальтер Америкийн цөмийн түлшийг Украинд нийлүүлэх   гэрээ байгуулж байгаад өөрийн түгшүүрийг илэрхийлээ.  Энэ асуудлаар Олон улсын цөмийн  агентлагтай зөвлөлдөхийг тэр санал болголоо.

 

Оросын Улаан загалмайн нийгэмлэгийн Москвагийн салбарын тэргүүн бүс нутгийн ОУУЗН-ийн төлөөлөгч нар  хүмүүнлэгийн эхний цувааны үеэр гарсан алдаа мадагийг давтахгүйн тул  дараагийн цувааг хэрхэн илгээх зохион байгуулалтын асуудлыг ярилцаж байна.

 

          Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж