Т.Батчимэг хоёр дахь өрөгтөө тэнцэв

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг хоёр дахь өрөгтөө тэнцэв

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод эхэлсэн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний сүүлийн цувралын хоёрдугаар тойрогийн тоглолт өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вэнжүн, Жао Шюэй, Энэтхэгийн Хомпи Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Татьяна Косинцева, Украины Анна Ушенина, Катарын Жү Чень, Румыны Алиан Л'Ами, Монголын Түвшинтөгсийн Батчимэг, Узбекистаны Нафиса Муминова нарын шилдэг 12 шатарчин өрсөлдөж байгаа юм.

Т.Батчимэг эхний өрөгтөө Энэтхэгийн Конеруг хожсон бол, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Косинцеватай тэнцэж, гараагаа сайхан эхлүүлээ. Тэрээр өнөөдөр гурав дахь өрөгтөө Украины Ана Ушенинатай тоглоно. Тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд өндөрлөх юм. 

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэмцээний албан ёсны сайт: http://sharjah2014.fide.com/en/main-page

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж