&#34Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ чухал&#34

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

&#34Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ чухал&#34

Хятадын дарга Си Жиньпиний айлчлал Монголын уул уурхайн салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой боллоо гэдгийг Уул уурхайн яамны удирдлагууд өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. 

Айлчлалын үеэр үзэглэсэн 20 гаруй гэрээ хэлэлцээрийн дунд уул уурхайн салбартай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэлээ хэмээн салбарын яам дүгнэж байна. Тодруулбал, геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ, хэлэлцээр байгуулагдсан бөгөөлд Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал ач холбогдолтой юм гэдгийг ч Д.Ганхуяг сайд онцолсон.  Монгол Улс нүүрсээ сүүлийн 5-6 жилд авто машинаар тээвэрлэж байгаагаас төмөр замын зөрүүгээс жилд нэлээд хэмжээний орлого алдаж, энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон. Ингэснээр Монголын эрдэс баялгийн үнэ өсч, орлого ч нэмэгдэх хүлээлт байгааг тэрбээр дуулгасан юм.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж