“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн хуралдаан эхэллээ

Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн 43 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2011 оны эхний хасаг жилийн ажлын тайлан, санхүүгийн аудитын дүн, зах зээлийн судалгаа, төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн хоёр талд ноогдол ашиг хуваах шийдвэр гарах юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн хуралдаан нийслэлд хоёр хоног үргэлжилнэ. Дашрамд дурьдахад “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих МУ-ын Засгийн газрын төслийг  Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ажлын хэсэг боловсруулж дуусжээ. Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр уг төслийг танилцуулах эсэхэд зөвлөлийн хуралдаанд оролцогчид анхаарал хандуулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж