Ливи НҮБ-д эвлэрэх санал тавив

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ливи НҮБ-д эвлэрэх санал тавив

Ливийн Засгийн газрын тэргүүн Багдади Али аль-Махмуди энэ сарын 15-нд Триполи хотод хүрэлцэн очсон НҮБ-ын төлөөлөгч нартай уулзаад НАТО-г цохилтоо нэн даруй зогсоосон цагт эвлэрэл байгуулахад бэлэн байгаа гэж хэлсэн байна.

CNN суваг Ливийн Гадаад хэргийн сайдын орлогч сайд Халид Каимын (Khalid Kaim) хэлснээс иш татан мэдээлэхдээ тус орны эрх баригчид НҮБ-ын ажиглагчдыг ирүүлэхийг хүссэн гэсэн байна. Ливийн албан ёсны хүмүүс “НАТО-гийн өдөөн хатгалт”-ын талаар бичсэн захидлаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хүргүүлэхээр тус байгууллагын элчид өгсөн гэж Каим хэлсэн байна. Олон улсын эрүүгийн шүүхэд Ливийн удирдлагыг цэргийн гэмт хэрэг хийсэн гэж сэжиглэн барих талаар Каим тайлбар хийхдээ Ливи Олон улсын эрүүгийн шүүх байгуулах гэрээнд нэгдээгүй учир ордерийг нь үл тооно гэжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж