ӨАБНУ энэ жилийн эхэний хагаст арай л зогсонги байдалд орсонгүй. Тус орны эдийн засаг хоёрдугаар улиралд 0,6 хувийн өсөлтийг харууллаа гэж Agence France-Presse дамжуулжээ.
Энэ жилийн эхний улиралд Африкийн хамгийн хөгжилтэй эдийн засаг 0,6%-иар унасан байв. Хэрэв хоёр улирал дараалан сөрөг үзүүлэлтэй байвал улс орны эдийн засгийн зогсонги байдлыг зарладаг номтой.
Эдийн засгийн үзүүлэлтийн гол саадыг цагаан алтны олборлолт гаргалаа. Энэ салбарын таван сарын ажил хаялт зөвхөн зургадугаар сард дуусан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР