Украин Дээд радаа тарааж, сонгууль зарлав

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

Украин Дээд радаа тарааж, сонгууль зарлав

Дэлхийн халуун цэг Украинд наймдугаар сарын 25, 26-нд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

AP Photo/Sergei Grits

 

  • Порошенко Дээд радын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгаж, Парламентын шинэ сонгуулийг  аравдугаар сарын 26-нд явуулахаар боллоо.
  • Украинд ирүүлэх Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь цувааг Оросын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн дагалдахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
  • Украины арми ойрын хугацаанд бөөнөөр галлах "Град" системийн сайжруулсан загвар, эмнэлгийн машин зэргийг хүлээн авах болсныг "Укроборонпром" концерн мэдээлжээ.
  • Хилийн ойролцоох байлдаан намжиж, Оросын гаальчид ажилдаа эргэн оров.
  • Орос Украинд дахин хүмүүнлэгийн цувааг илгээх гэж байгаа талаар Порошенко Херман ван Ромпейтай утсаар ярихдаа мэдэгдэв.
  • Украин Польшоос зэвсэг худалдан авах санал тавьсан талаар ТВН телевиз дамжууллаа.
  • "Крымский телеграф" сонины хоёр сэтгүүлч Донецкийн ойролцоо сураггүй болж, тэдэнтэй холбоо тасарчээ.
  • Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Луганск хотод эргэж ирэв. Аюулгүй байдлын үүднээс тэднийг нүүлгэсэн байсан юм.
  • Латва улс нийслэлийнхээ төсвөөс 110 мянган евро гаргаж, хүүхдийн хүнс, эм тариаг худалдаж аван, Зүүн Украинд илгээхээр болжээ.
  • Өөрийгөө зарлан тунхагласан ДАУ-ын Сайд нарын зөвлөл аравдугаар сарын 1-нээс хичээлийн жилийг эхлүүлэхээр шийдвэр гаргалаа.
  • Донецкийн Кировын болон Петровскийн район руу хүчнийхэн ширүүн галлаж байна. Дэлбэрэлтийн чимээ хотод тасрахгүй байгаа аж.
  • Оросын хүмүүнлэгийн тусламжийг Луганскт  тарааж эхлэв.
  • Украин дайны байдалд ороогүй тул олзны цэргүүдийг солилцохгүй гэж мэдэгдэв. Өнгөрсөн нэг өдрийн дотор Украины дөрвөн цэрэг үрэгдэж, 31 нь шархадсан тухай Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн төлөөлөгч Андрей Лысенко мэдэгдсэн байна. Мариуполийн зүг босогчдын 10 танк бүхий цуваа нэвтэрснийг мөн тэр онцолжээ. Түүнчлэн хотыг хүчнийхэн орхин гарч байгаа тухай нутгийнхан мэдээлж байна.
  • Донецкийн армитай  хийсэн байлдааны явцад Украины үндэсний гвардийн 107 хүн  ням гаригт үрэгдэж, 75 хүн шархаджээ.
  • Оросын цэргийн албан хаагчид хилийн эргүүл хийж яваад санамсаргүйгээр Украинд нэвтрэн саатуулагджээ.

 

AP Photo/Sergey Dolzhenko

 

  • Донецк хотод болсон их бууны буудлагын үеэр гурван энгийн иргэн амиа алдлаа.
  • Зүүн өмнөд Украины армийн сайн дурынхан Иловайск, Еленовка, Ясиноватая хотуудын орчим хүчнийхэнтэй тулалдаж байна.
  • Ерөнхийлөгч Порошенко Минск хотод Орос, Белорусь, Казахстаны ерөнхийлөгч нартай уулзахаар хүрэлцэн очив.
  • Украины 78 дүрвэгч Оросын хилээр гарчээ.
  • "Нафтогаз Украины" компани "Газпром"-д нэмэлт төлбөр болох 10,54 сая долларыг эргүүлэн шилжүүлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж