Таньдаг хүнийхээ элгийг идээд сууж байсан эрийг баривчилснаа Москвагийн цагдаа мэдээллээ. Тасдаад хаясан хүний хөл, гар, толгой тус хотоос олдсон бөгөөд цагдаа нар түүний мөрөөр мөшгисөөр хэргийн эзнийг олсон нь энэ. Цагдаа нарыг ирэхэд нөгөө эр танилынхаа элгийг төмсөөр хачирлан идэж суужээ.
Хөргөгчнөөс нь мөн идэж амжаагүй хэсэг элэг олсон байна. Махчин эр өөрийнхөө гэмийг хүлээсэн бөгөөд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.