“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сургалт болно

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сургалт болно

“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт маргааш /08.28/ МҮОХ-ны байранд болох гэж байна.

Сургалтыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын “Спорт дахь допингийн эсрэг сан”-гийн санхүүжилтээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн хүрээнд явуулж байгаа юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Төслийн багаас зохион байгуулах сургалтад 20 гаруй байгууллагын 40 гаруй спортын сэтгүүлч хамрагдах юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж