Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг. Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг уншигч таны мэлмийд манай www.mongolcom.mn сайт цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг 

1. Ёлтын сав газар

Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.

Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно.

Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг. Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м – ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамал зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад  улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.

– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/1578#sthash.hskCvUMb.dpuf

2. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км vргэлжилдэг уулсын "хоймор" бөлгөө. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Өвчvv уулууд, Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан. Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар.

7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол.

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдгоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм. 

3. Потанины мөсөн гол

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 ам/км гэж гэсэн газарзүйн тодорхойлолт байдаг ч үнэн хэрэгтээ Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана.

Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог, мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байна. Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл гэж ойлгож болно.

Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршино. Ихэнх мөстөл, мөсөн гол нь уулын ар хажууг даган зүүн хойт, хойт, баруун хойт чиглэлд тархсан байна. Харин уулсын энгэрт байрласан мөсөн гол дөнгөж гурваас илүүгүй хувийг эзэлнэ. 

Монгол орны мөстөл, мөсөн голын тухай Оросын эрдэмтэн С.В.Колесников 1963 онд 270 ам км талбайтай 130 мөсөн гол Монгол Алтайд тархсан хэмээн тэмдэглэсэн байхад Н.Т.Кузнецов мөсөн голын талбайг 350 ам км гэжээ. Монголын газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном Орос-Монгол-Хятадын хил дагуу судалгаа хийж, Монгол Алтай нурууны мөсөн голын тоог 240 хүргэж, талбайг 702.7 ам км хэмээн тодорхойлсон байдаг.

Потаниний мөсөн голыг Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн мөстөлд хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн судалгааг хийж байна. Тэдний тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодорхойлсон байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потанины мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гадны судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг.

Үргэлжлэлийг www.bayan-olgii.gov.mn-с үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж