УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 11.00 цагт мэдээлэл сонсохоор болжээ. Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа дөхөж байгаа энэ өдрүүдэд эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадахгүй байна гэх гомдол олонтаа сонсогдох болсон. Тэгвэл тус байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхээр болсон аж. Үүнтэй холбоотойгоор холбогдох газруудын удирдлагууд ирж, 2014-2015 оны хичээлийн шинэ жилд хэчнээн хүүхэд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт орох шаарддлагатай, тэднээс хэдийг багтаах боломжтой. Шинээр хэчнээн цэцэрлэгт нэмж барьсан, хэдэд нь урсгал засвар хийсэн, хувийн цэцэрлэгүүдийг дэмжих талд төр ажиллаж байна уу гээд олон асуудлыг энэ үеэр хөндөж ярих юм байна.
Г.ДАРЬ