Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Шинэ Энэтхэгийн мисс

Ийм нэртэй нэгэн ном Америкийн номын ертөнцөд шуугиантайхан хөл тавьлаа. Барати Мүхэржигийн бичсэн энэхүү романд Энэтхэгийн залуус хуучны уламжлал шинэ цагийн давалгаа хоёрын дундуур хэрхэн амьдарч буй тухай өгүүлжээ.

Америк аялгаар англиар ярьдаг залуу бүсгүй Анжали орчин үеийн чөлөөт хэв маягаар амьдрахыг хүсэвч дундаж амьдралтай эцэг, эх нь түүнийг хүчээр хэн нэгэнтэй гэрлүүлэхийг хүснэ. Эцэг, эхийн сонгосон хүнтэй гэрлэдэг үзэгдэл өнөө хэр нь тус улсын баян, ядуу бүхий л давхаргад түгээмэл хэвээр. Хүсээгүй гэрлэлтээс зугтахын тулд бүсгүй гэрээсээ оргоно. Хөгжлөөрөө, эдийн засгийн чадавхаараа дэлхийд тэргүүлж эхэлсэн Энэтхэг олон мянган жилийн настай уламжлалаа орхиж чадалгүй хадгалсаар байгаа үнэн дүр төрхийг энэхүү номд чадварлаг дүрсэлнээрээ уншигчид болоод утга зохиол шүүмжлэгчдийн анхаарлыг татаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж