Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэлж, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Төлөвлөгөө батлах тухай, Дүрэм батлах тухай, Конвенцид гарын үсэг зурах эрх олгох тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг авч хэлэлцэх юм байна. Танилцуулах асуудлын жагсаалтад Засгийн газрын үйл ажиллагааны 2011 оны дөрөвдүгээр сарын мэдээлэл, Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай, ”Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор бүх нийтийн хөдөлмөрийн өдөр зохион байгуулсан дүнгийн тухай, Пиво үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох, шинээр олгох тухай оржээ.
Г.Дарь