Монголчууд Xолливудад хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Монголчууд Xолливудад хөрөнгө оруулалт хийнэ

Монголын 10 гаруй уран бүтээлчдийн баг “Precious” кинонд холливудын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон тухай мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан билээ. Тэгвэл уг уран бүтээлийн 1,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг монголчууд хийх нь ээ.

Тус кинонд Hолливудын алдартай жүжигчид болох Gary Oldman, Harvey Keitel, Christopher Walken зэрэг уран бүтээлчид тоглох бөгөөд одоогийн байдлаар сонгон шалгаруулалтанд оролцож байгаа гэнэ. Харин Монгол уран бүтээлчдийн хувьд сонгон шалгаруулалт хараахан болоогүй байгаа юм.

Манай уран бүтээлчид ихэнхдээ гадаадаас хөрөнгө оруулалт авдаг гэж хэлж болно. Тэр ч утгаараа Монгол уран бүтээлчдийн бүтээл зөвхөн монголын кино театруудаар олны хүртээл болоод л тухайн бүтээлийн мөчлөг дуусдаг жамтай. Харин энэ удаад өөрсдөө холливудад хөрөнгө оруулат хийх болсон нь олон боломжуудыг дагуулсан үйл явдал болж буй. Уг бүтээл холливудад нээлтээ хийж дэлхийн зах зээлд гарч, эргээд эх орондоо чамгүй хөрөнгө оруулалтыг оруулахаас гадна дараагийн уран бүтээлчдэд холливудын зах зээлийг нээсэн боломж болно гэдэгтэй ч уншигчид маань маргахгүй биз ээ.

Солонгосын кино зах зээл чамгүй эрчимтэй хөгжиж байгааг кино судлаач, сонирхогчид шуугих болсон. Тэдний энэ эрчимтэй хөгжлийн нууц нь холливудын кинонд хөрөнгө оруулалт хийж өөрсдийн уран бүтээлчдийг тоглуулан аль хэдийн дэлхий дахинд өөрсдийгөө таниулсан явдал болсон. Тэдний хамгийн сүүлд хийсэн бүтээлийг дурьдвал “Lucy”, “Walking dead” зэрэг бүтээлүүдийг дурьдаж болно.

Манай киночдын хувьд ч тэдэнтэй мөр зэрэгцэн өрсөлдөх боломжтой болсон нь “Precious” бүтээл болж байна.

Монголчууд гадаадын кино зах зээлд хөрөнгө оруулалт хийснээр эх орныхоо нэрийг холливудын кино ертөнцөөр дамжуулан дэлхийд гаргах боломж бүрдэж байна. Харин хөрөнгө оруулагчийн нэрийг нууцалж байгаа ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж