УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагт эхэлж, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай (ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор) Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас зарлагджээ. Түүгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Үрийн тариалангийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагт эхлэхээр товлогдсон байна. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Зарлигийн зарим заалт хэсгийг хүчингүй болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. Түүгээр Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай /2011 оны улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор/ Улсын Их Хурлын тогтоолын төлийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.