Эрдэнэтийн залуус &#34Мөстэй дуэль&#34-ээр дамжуулан сайн үйлс бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн залуус &#34Мөстэй дуэль&#34-ээр дамжуулан сайн үйлс бүтээнэ

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хувинтай мөстсөн ус толгой руугаа цутгаж байгаа хүмүүсийн дүрс бичлэг ихээр тархах болсон. Ялангуяа Америк, Баруун Европын орнуудад энэ “солиотой” үзэгдэл ид хүчээ авч нэр алдартай хүмүүс олноор хамрагдах болов. Үнэндээ энэ нь нэгэн эмчлэгддэггүй өвчинтэй тэмцэх санд хандив цуглуулахын тулд олон нийтийн анхаарлыг хандуулж байгаа аян юм байна. Аяныг зохион байгуулж байгаа ALS Association гэдэг сан нь “Lou Gehrig-ийн өвчин” гэгддэг нэгэн төрлийн тархины мэдрэлийн эс, нуруу нугасанд тохиолддог өвчинтэй тэмцэх үйлсэд хандив цуглуулдаг байгууллага аж. Өөрөөр хэлбэл өвчинтэй тэмцэх санд хандив цуглуулахын тулд спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулж олны анхаарлыг татдаг аргатай ижил, гэхдээ илүү шинэ содон үзэгдэл болж байгаа юм байна.

Дэлхий нийтийг хамарсан энэхүү давалгаанаас монголчууд ч хоцорсонгүй. Хошин шогийн продакшны жүжигчдийн эхлүүлсэн мөстэй усны аян УИХ-ын гишүүдэд халдварлав.

Тухайлбал, “Мөстэй дуэль”-д “Шар айраг” хамтлагийн дуучин, НИТХ-ын тэргүүлэгч Г.Ганхүү УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Тэмүүжин нарыг дуудсан юм. Тэгвэл М.Зоригт гишүүн дуэлийн дуудлагын хариуг өгчээ. Тэрбээр, “Манай Г.Ганхүү “Ice bucketchallenge”-аар сайн үйлсийн аянд дуудсаныг хүлээн авлаа. Хүн төрөлхтөнд заналхийлж байгаа энэ айхтар өвчин тархи толгойнд яаж нөлөөлдөг болохыг мэдрэхээс гадна энэ хэцүү өвчнийг эдгээх олон улсын үйлсэд 100 доллар хандивлалаа гэжээ.

Орон нутгаас бүх зүйлийн түүчээ болж байдаг Эрдэнэт хотоос Орхон аймгийн залуучуудын холбоо “Ice Bucket Challenge”-аар дамжуулан сайн үйлсийн аянд бүх нийтийг уриаллаа. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд зохиомолоор амисгал өгдөг аппарат хомсдолтой байдаг байна. Учир нь өдөр 2-3 хүн ухаангүй байдаг мөн одоо байгаа аппарат нь хүрэлцдэггүй гэнэ. Энэхүү аппаратны нэг бүрийн үнэ 20 сая төгрөг юм. Тус аянаар дамжуулан уг мөнгийг олох боломжтой гэж үзэн Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Мөнхболд залуучууд бид өөрт байгаа зүйлээр бусаддаа туслая энэхүү аяныг дэмжиж бүгд идэвхитэй оролцоорой гээд мөстэй ус цацуулан дараагийн 3 хүнийг дуэлд дуудлаа.

Тэрээр Орхон аймгийн НАМЗХ-ны тэргүүн Б.Дашравдан, Орхон аймгийн АЗХ-ны тэргүүн Д.Доржпүрэв, чөлөөт уран бүтээлийн "Номин" телевизийн захирал Х.Хишигбаатар нарыг дуэлд дуудлаа. Эдгээр хүмүүс 24 цагийн дотор хандиваа өгч дараагийн 3 хүнийг дуэлд дуудаж мөстэй ус цацуулсан бичлэгээ мөн хүргүүлэх ёстой юм байна.

Хандивын доод хэмжээ 50,000 төгрөг бөгөөд түүнээс дээш хэд ч байж болох юм. Тус аянд Номин телевиз болон Эрдэнэт Инфо сайт хамтран ажиллаж бүх мэдээ мэдээллийг түгээх юм.


Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж