Төслөөр дамжуулан ажлын байр нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Төслөөр дамжуулан ажлын байр нэмэгдүүлнэ

UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах зорилгоор “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийг санаачлан хэрэгжүүлж байна.  Төсөлд  22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин илгээж,  дэлхийн хаанаас  ч оролцох боломжтой.

Төслийн хүрээнд уран бүтээлчдийн дөрвөн баг эх орныхоо дөрвөн зүгт аялан хөдөөгийн залуус төслөө танилцуулж яваа. Энэ удаад тэд их эрдэмтний өлгий нутаг, эх орны зүүн хязгаар, нар туссан тал нутаг Дорнод аймгийн Матад суманд хүрэлцэн ирлээ. Өнгө нэмж бүтээн байгуулалт өрнөсөн шинийг санаачлан, санаачилгаа  хэрэгжүүлдэг манлайлагч залуучууд биднийг угтсан юм. Нийт 2600 хүн амтай тус сумын иргэдийн 55 хувь нь залуус.  Тус  сумаас Монгол Улсын бүхий л салбарыг түүчээлсэн олон алдартан мэндэлсэн.  Сумын залууст тулгамдаж буй гол асуудал бол ажлын  байр. Тэд “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож санаагаа ажил болгон хэрэгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.

Т.ГЭРЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж