Цагдаагийн газраас олгодог зөвшөөрлийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд нэг цэгээс үйлчилгээ авах боломж олгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийг байгуулсан юм. Тус төв ирэх есдүгээр сарын 1-нээс нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд байршихаар болжээ. Харин одоо Нийслэлийн Замын цагдаагийн газрын байранд байрлаж байгаа юм байна.
Тус төв жолооны үнэмлэхийн лавлагаа өгөх, жолооны үнэмлэх олгох, жолоо барих эрх сэргээх, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл, мөн тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой зөвшөөрлийг олгодог ажээ.
Г.БОЛОР