Улсын хэмжээнд 59 шүүхийн 44 байрыг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 59 шүүхийн 44 байрыг хамгаалалтад авчээ

Тахарын алба нв өнгөрсөн хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд 10 тойргийн 31 хэсэгт эрүү, иргэн, захиргааны 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн хугацаанд дөрвөн ээлжээр хамгаалалтад аван ажиллаж байгаа аж.  Тодруулбал, 1 дүгээр тойрог дахь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум зэрэгт 9 шүүхийн 4 байр, 2 дугаар тойрог дахь Замын-Үүд, Дорноговь аймгийн Сайншанд сум, Говьсүмбэр аймаг зэрэгт гурван шүүхийн байрыг хамгаалалтад авсан байна. Мөн 3 дугаар тойрог дахь Дундговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Өмнөговь аймаг зэрэг долоон шүүхийн гурван байр, 4 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймаг, Архангай аймаг, Баянхонгор аймаг зэрэгт дөрвөн шүүхийн дөрвөн байр, 5 дугаар тойрог дахь Завхан аймгийн Улиастай сум, Говь-Алтай аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймаг зэрэгт долоон шүүхийн гурван байр.

Харин 6 дугаар тойрог дахь Ховд аймгийн Булган сум, Увс аймаг, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг зэрэгт таван шүүхийн таван байр, 7 дугаар тойрог дахь Орхон аймгийн Эрдэнэт, Булган аймаг зэрэгт таван шүүхийн хоёр байр, 8 дугаар тойрог дахь Хөвсгөл аймгийн нэг шүүхийн байр, 9 дүгээр тойрог дахь Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум зэрэгт таван шүүхийн байр. 10 дугаар тойрогт Улаанбаатар хот, Төв аймаг, Налайх дүүрэг, Багануур дүүрэг дэх 13 шүүхийн 13 байрыг тус тус хамгаалалтад авчээ.

Нийтдээ Тахарын албаны 157 ажилтан, алба хаагч дээрх шүүхүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга Ж.Гиваасамбуу өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж