Н.Азжаргалын эр зоригийг үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Н.Азжаргалын эр зоригийг үнэлнэ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд айлын гэр шатаж, есөн настай Н.Азжаргал охин найман хүүхдийг галаас аварсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Галаас дүү нараа аврах үед Н.Азжаргал охин түлэгдэж, эмчилгээ хийлгэж байсан юм. Тэрээр Улаанбаатар хотод ирж, “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаад саяхан гарчээ.

Харин түүний эр зоригийг үнэлж, Монголын Залуучуудын Холбооноос “Эр зоригийн алдар” тэмдэгээр шагнахаар болсон аж. Шагналыг Кемпинский зочид буудалд өнөөдөр гардуулах юм байна.

Г.НАРАН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж