Хятадын Батлан хамгаалах яам АНУ-д хандан Хятадын газар нутгийн өргөн цар хүрээтэй ажиглалалтаа зогсоохыг уриалаад хоёр талын цэргийн хамтын холбооны уур амьсгалыг сайжруулахыг уриалсан байна гэж “Синьхуа” мэдээлэв.
Үүний өмнө Хятадын сөнөөгч онгоц олон улсын агаарын хилд Америкийн цэргийн онгоцонд ойртон нисч аюултай байдлыг үүсгэсэн гэж Вашингтон Бээжинд албан ёсны эсэргүүцлийн мэдэгдлийг өгсөн байв.
Хятадын тал уг Америкийн эсэргүүцлийг уг үндэсгүй гэж үгүйсгэсэн ба харин хятад нисгэгч ур чадвартайгаар Америкийн онгоцноос аюулгүй зайд дагалдан ниссэн гэжээ.
“АНУ нь Хятадын газар нутгийг өргөн цар хүрээтэйгээр тагнан ажиглаж байгаа нь усан ба агаарын орон зайд хоёр талын аюулгүй байдлыг үүсгэж байна” гэж БХЯ-ны төлөөлөгч Ян Юдзунь мэдэгдэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР