Уг чуулга уулзалтын үеэр Монгол Улсын төрийн байгууллагын болон ажил хэрэгч хүмүүс, эрчим хүчний салбарын төлөөлөл, үйлдвэр компани, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн чуулж, Засгийн газрын зүгээс эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагчдад санал болгож буй төсөл арга хэмжээ, концессын зүйлс болон яамны бодлого, эрх зүйн орчныг танилцуулах юм.
Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, эрчим хүчний чиглэлээр бизнес эрхлэх, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, техник технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх болон мэдээлэл авах хүсэл сонирхол бүхий байгууллага, компани, хувь хүмүүсийг уг олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлттэй юм байна.