Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо буюу Сансарын тунель, 16-р хорооны нутаг 16-гийн автобусны буудал, 14-р хороо “Шөнийн зах”-ын урд талбай, Халдвартын автобусны эцсийн буудал зэрэг байршлуудад шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гараад байна.
Мөн тус дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн эсрэг талд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны худалдаа нээгдээд байгаа аж.
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 96,4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор уг үзэсгэлэн худалдааг дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулан гаргаж байгаа юм. Ингэснээр эх орны хөрсөнд ургасан эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс үнийн нэмэгдэлгүй худалдан авах боломжтой боллоо.
Эх сурвалж: www.zasag.mn