Microsoft компани таблетын борлуулалтаа сайжруулахын тулд “Surface 2” таблетыэнхаа үнийг 100 ам.доллараар хямдруулжээ.
Өнгөрсөн онд худалдаанд гаргасан нимгэн хөнгөн хэрнээ хүчирхэг таблет болох “Surface 2”-ын борлуулалт тооцоолж байсан шиг сайн байж чадаагүй байна.
Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ийнхүү оффис таблетаа хямдруулжээ.
“Surface 2” таблет нь 10,6 инчийн 1,920 x 1,080 дэлгэцтэй, NVIDIA Tegra 4 процессортой, 2GB RAM-тай юм.
Хямдарсан үнэээр 349 ам.доллараар та уг таблетыг өөрийн болгох боломжтой болжээ.
Т.БИЛГҮҮН