“Петро Чайна Дачин Тамсаг” компанид сануулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Петро Чайна Дачин Тамсаг” компанид сануулга өгчээ

Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм. Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай орон нутгийн иргэд иргэд ярьж байна. Тиймээс шингэн хог хаягдлыг стандартын дагуу саармагжуулж, нөхөн сэргээлтээ чанартай хийхэд компаниас гадна холбогдох байгууллагууд, орон нутаг онцгой анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд хатуу сануулжээ.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барихыг Засгийн газар онцгой сануулж, энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавина гэжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж