Харин “China Central Television” фермерүүд жимс жимсгэний зах зээлийн оргил үе ирж байгаагаас ургацаа нэмэгдүүлэхийн тулд хэт их бордоо хэрэглэж байна гэж үзжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдаг бөгөөд тэдгээрийн 10-т нь дээрх явдал тохиолдсон байна. Нэгэн фермер тарвасаа хурдан ургуулахын тулд бордоо хэрэглэсний маргаашнаас эхлэн тарваснууд нь нэг нэгээрээ хагарч эхэлжээ. Гэвч тэднийхээс өөр ферм бордоо хэрэглээгүй авч дээрхтэй адил зүйл тохиолдсон байна. Хятад химийн бордооны хэрэглээнд квот тогтоох болжээ. Ийм явдал болох хүртэл химийн бордоог аюулгүйд тооцож байсан иргэд хүнсний аюулгүй байдалд эргэлзэж эхэллээ” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Хятадад тарвас “хагардаг” өвчин дэлгэрчээ
Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч эхэлсэн байна. Жинсу мужийн энэ хачин явдлаас болж жимсний ургацаа алдахад хүрээд байгаа тухай төв хэвлэлд нь мэдээлжээ. Хятадын “China Central Television”-ний мэдээлснээр жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар гэнэ. Гэвч химийн бордоо огт шаарддаггүй тарвас яагаад гэнэт хагарах болсныг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. Шинжээчид тарвас хагарч байгаагийн гол шалтгаан нь жимсний ердийн бус хэмжээ, болон цаг агаарын хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ.
Н.Энх