МХБХ-ны албан ёсны түнш “АПУ ХК”-тай хамтран зохион байгуулдаг Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээн зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. "Нийслэл лиг" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн хоёр тоглолт болсноор медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно.
Өнгөрөгч баасан гаригт буюу наймдугаар сарын 22-нд болсон тоглолтын мэдээллийг хүргэе.
Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээн тоглолт №40
Улаанбаатар Их Сургууль 1:2 Эрчим
Гоол: Э.Чинбаатар 30', С.Гал-Эрдэнэ 53'- Пүрэвдорж 82'
МХБХ-ны "Цэнгэлдэх хүрээлэн"-д явагдсан Улаанбаатар И'х Сургууль – Эрчим багуудын тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй, гоолын боломж ихтэй тоглолт боллоо.
“Нийслэл Лиг 2014” тэмцээний хүрэл болон алтан медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 30-ны бямба гаригт болно.