ОХУ Японы хариу үйлдлийг таашаасангүй

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

ОХУ Японы хариу үйлдлийг таашаасангүй

Оросуудын нэрлэж заншсанаар Өмнөд Курилын арлууд, япончуудын нэрлэснээр Умард нутаг гэгдэх Номхон далайн дөрвөн арал нь ОХУ, Японы хооронд хэрүүлийн алим болдог томоохон сэдвийн нэг. Харин ОХУ-ын төлөөлөгчид тавдугаар сарын 15-нд дээрх арлуудад айлчилсан нь тохиромжгүй үйлдэл хэмээн Японы тал шүүмжилсэнийг ОХУ-ын Гадаад хэргийн яам буруушааж, Өмнөд Курилын арлуудын талаарх ОХУ-ын байр суурь нь олон улсын хууль зүйн үндэслэлтэй хэмээн мэдэгджээ.

Гэхдээ ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Орос, Японы хоорондох газар нутгийн маргаан хоёр орны харилцаанд сэв суулгахгүй. Манай хоёр улс харилцан ашиг сонирхлын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх болно” гэсэн байна. Гэсэн хэдий ч газар нутгийн маргаанаас үүдэж, хоёр орны хооронд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энхийн гэрээ байгуулагдаагүй байсаар өнөөдөртэй золгожээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж