Чилийн 25 мянга орчим оюутнууд Сантьяго хотын төв гудамжнаа гарцгаан боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг шаардлаа.
Жагсаал цуглаанд 25 мянган хүн оролцсон гэх урьдчилсан тоо байгаа харин оюутнууд өөрсдийн эсэргүүцэлд 80 мянган хүн цугларсан гэв.
Эсэргүүцлийн ажиллагаа ерөнхийдөө тайван явагдлаа, цагдаа нарын эсрэг чулуу нүүлгэх гэсэн хэд хэдэн оролдлого гарлаа гэж цагдаагийнхан мэдээлжээ. Сонгуулийн амлалтад нь боловсролын шинэчлэл хийнэ гэсэн заалт байгааг ерөнхийлөгч Мишель Бачелетад сануулахын тулд оюутнууд энэ эсэргүүцлийн арга хэмжээг явуулжээ. Дээд боловсрлыг төлбөргүй болгоно гэсэн амлалтыг ч Бачелет өгсөн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР