Дотуур байрны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Дотуур байрны үнэ нэмэгджээ

Хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж суралцдаг оюутнуудад нэг хүндрэлтэй асуудал тулгардаг нь амьдрах байх.  Энэ жилийн хувьд 15 мянган оюутан дотуур байраар хангагдах боломжтой болж байгаа аж. Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаа бөгөөд ирэх лхагва гариг буюу наймдугаар сарын  27-ноос эхэлж  оюутнуудаа бүртгэх гэнэ.  Энэ жилийн хувьд дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ШУТИС-ын төлбөр өнгөрсөн жил 180-210 мянга  хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянгад хүрчээ. МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэхийг сургуулийн ТУЗ-өөс шийд гарсан ч эцсийн байдлаар үнийг одоогоор тогтоогоогүй, ирэх долоо хоногоос шийдэх гэнэ. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байгаа аж. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга болж нэмэгдсэн байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж