“Хангарьд” талбайдаа хожил авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Хангарьд” талбайдаа хожил авч чадсангүй

Монголын хөлбөмбөмгийн холбооны 2011 оны Үндэсний “Нийслэл лиг”-ийн нэгдүгээр тойргийн 16 дахь тоглолт Эрдэнэт хотын Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” болон  Улаанбаатар хотын Хас банкны “Хүлгүүд” багийн хооронд боллоо.  Талбайдаа хийсэн хоёр дахь тоглолтдоо “Хангарьд” дахиад л ялалт авч чадсангүй. Тоглолтын 66 дахь минут хүртэл 2:0 харьцаатай давамгайлж явсан ч сүүлийн 15 минутад гурван гоол дараалан алдаж, үндсэн хаалгачаа дараагийн тоглолтод алдаж байна.
“Хангарьд” гоол: 22,66 О.Мөнх-Од, Бадрахзаяа Автогоол 73
“Хас” гоол: Д.Баярзориг 85, Б.Нямжигжид 93
Хангарьд: Б.Сэр-Од 84 улаан
Хас: У.Тэлмэн 79 шар

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж