Хиллари Пакистанд айлчлахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Хиллари Пакистанд айлчлахаар төлөвлөжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пакистанд айлчлал хийхээр төлөвлөж, талууд айлчлалын төлөв, товыг хэлэлцэж байгаа тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Хоёр орны харилцааны уур амьсгал таагүй болоод удаж байгаа тул хэрэв харицан хэлцэл амжилттай болсон тохиолдолд АНУ-ын Төрийн нарийн бичиг Пакистанд айлчлах аж. Хатагтай Клинтоны Пакистанд хийх гэж буй айлчлалын зорилго нь хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх мөн Пакистан улсын талаар АНУ-ын засгийн газрын баримталж буй байр суурь цаашид ямар байх талаар хэлэлцэхэд орших юм.

АНУ-ын тусгай хүчин Пакистаны Исламабад хотын захад тавдугаар сарын эхээр гэнэт довтолж, Аль Каидагийн толгойлогч Осама Бин Ладеныг хороосон явдал нь угийн харилцаа муудсан байсан хоёр орныг бүр хагаралдуулахад хүргэжээ. Тиймээс зөвхөн Пакистан гэлтгүй Өмнөд Азийн олон улс орнуудад АНУ шинэ итгэлцлийг бий болгохоор одооноос эхлэн эрчимтэй ажиллаж эхэлж байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж