
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр албадан саатуулжээ. Ямар үүндэслэлээр саатуулсныг Нийслэлийн шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэвээнцэрэнгээс тодруулахад “Т. Дэлгэрмөрөн шүүхийн дуудсан цагт ирээгүйгээс гадна шүүхийн үйл ажиллагаанд санаатай саад учруулж байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр саатуулсан. Түүний хэргийг шүүх хурал ирэх долоо хоногийн мягмар гаригт болно. Албадан саатуулах арга хэмжээ хурал болтол хүчинтэй байх болно” гэв. СТА дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр жилийн өмнө архи уусан үедээ цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэн, зодолдож хүний эрүү хугалсан гэмт хэрэг үйлдсэн юм.
Х.Хангал