Обама найз нартайгаа гольф тоглоод шүүмжлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Обама найз нартайгаа гольф тоглоод шүүмжлүүлжээ

Иракт америк сэтгүүлч цаазлагдсан тухай мэдэгдэл хийснийхээ дараа найз нартайгаа гольф тоглон ихээхэн хөгжилтэй байсан гэх шүүмжлэл ерөнхийлөгч Обамагийн рейтингийг бууруулаад байна.

Хэвлэл сонингоор инээж хөөрсөн Обамагийн зураг гарсан байв гэж The Telegraph мэдээлжээ.

“Обама үндэстнээ хамгаалахаас илүүтэйгээр гольфтоо анхаарчээ” хэмээн Батлан хамгаалахын сайд байсан Чейнийн охин Лиз Чейни хэлсэн байна.

Обама хоёр долоо хоногийн амралттай байгаа юм. “Одоо амралтын улирал гэдгийг би мэднэ. Хүмүүс үхэж үрэгдэж байхад та амралтаасаа буцан ирэх ёстой” гэж Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус хэлжээ.

Америкийн сэтгүүлчийг Иракт цаазалсан талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  Обама “Исламын улс” бүлэглэлийг хорт хавдар гэж нэрлээд сэтгүүлчийг цаазлах занал байгаа ч гэсэн тэр террорист бүлэглэлийн эсрэг ажиллагааг АНУ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

“Исламын улс” бүлгийнхэн 2012 онд Сирид хулгайлагдсан америк сэтгүүлч Жеймс Фоулийг цаазалсан видеог өнгөрсөн долоо хоногт сүлжээгээр тараасан байлаа. Террористууд Ливид өнгөрсөн оны наймдугаар сард сураггүй болсон Time сэтгүүлийн сурвалжлагч Стивен Сотлоффийг цаазлахаар амласан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж