-
Донецкийн сургуулиудын хичээлийн жилийн эхлэлтийг хотын байдлаас болон тодорхойгүй хугауцаагаар хойшлуулжээ.
EPA/SERGEI ILNITSKY
- Ясиноватая, Иловайск, Пески сууринуудад хяналтаа эргүүлэн тогтоож чадснаа сайн дурынхны төлөөлөгч мэдэгдэв.
- Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний багцад ойрын үед ерөнхийлөгч гарын үсгээ зуран баталгаажуулна гэж Украины Хууль зүйн яам мэдээлэв.
- Киевт туслах Европын төлөвлөгөөг боловсруулахыг Украины Гадаад хэргийн сайд уриалжээ.
- Украин наймдугаар сарын 20 хоногийн дотор Унгараас авч байгаа эргэн нийлүүлэгдэх хийн хэмжээг 1,35 дахин нэмэгдүүлж 85 сая шоо метр болголоо.
- Украины нисэх хүчний Ми-24 нисдэг тэргийг босогчид сөнөөсөн тухай хүчнийхний төлөөлөгч мэдээлэв.
- Донбасст хүчний ажиллагаа явагдсан хоёр сарын дотор 1000 гаруй энгийн иргэд алагдсан тухай Новороссийн парламентаас Европын орнууд, Малайз, Австрали, АНУ-ын депутатуудад явуулсан илгээлтэд өгүүлжээ.
- Украины банкны салбарын орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2014 оны эхний хагаст 30,8% -иар нэмэгдэн 121,4 тэрбум гривен болсон ба зарлага нь 35,7%-иар нэмэгдэн 123,4 тэрбум гривен ($9,41 тэрбум) болжээ.
- Цэргийн прокуроруудын үйл ажиллагааг сэргээх хуулинд Украины ерөнхийлөгч Петр Порошенко гарын үсгээ зурлаа.
- Оросын тусламжийн цувааны 32 машин Украины нутагт "Изварино" боомтод орж ирлээ.
- Украины тусгаар тогтнолын өдрөөр наймдугаар сарын 24 гэхэд Луганск, Донецк хотуудыг бүрэн чөлөөлж цэвэрлэхээр Киев шийдсэн бололтой. Тэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг аль болохоор саатуулж, хотод өгч буй цохилтынхоо хүчийг нэмэгдүүлж байна. Киев шинэ шинэ шалтаг гарган хүмүүнлэгийг тусламжийг саатуулж байна гэж Оросын ГХЯ мэдээлжээ.
- Хүмүүнлэгийн тусламж хүргэх үеэр Украины зүүн хэсэгт гал зогсоох уриалгатай Оросын талын тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл авч хэлэлцэхээ сунжруулж байна.
- Оросын хүмүүнлэгийн тусламжийг хүргэх үеэр гал зогсоох байдлыг хангахад туслах шаардлага НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байхгүй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР