Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваа

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваа

-Наймдугаар сарын 22-нд Оросын цуваа Украины нутгаар хөдөлгөөнөө эхлэв-


Улаан Загалмайн төлөөлөгчид Украины нутгаар  хөдөлсөн Оросын хүмүүнлэгийн цувааг дагалдан явсангүй.

 

© AP Photo/Sergei Grits

 

14.31 Москвагийн цагаар. Хүмүүнлэгийн тусламжийн ачаатай цувааг Украины нутгаар  явуулах хөдөлгөөнийг эхлүүлэх Оросын шийдвэр нь “олон улсын эрх зүйн хэм хэмжээг ээлжит удаагаа бүдүүлгээр зөрчсөн” хэрэг болж байна гэж Украины Гадаад хэргийн яам мэдэгдэв. Гэхдээ “өдөөн хатгалга гаргахгүйн үүднээс цувааг нэвтрүүлэх аюулгүй байдлын  шаардлагатай бүх арга хэмжээг авсан” гэж ГХЯ мэдээлжээ.

 

14.22 м Оросын хүмүүнлэгийн тусламж нь Киевын зөвшөөрөл, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Украинд очих ёстой гэж Еврокомиссийн төлөөлөгч баасан гаригт мэдэгдсэн байна. “Байдал тэнд тодорхойгүй байгаа учраас бидэнд өөр нэмж хэлэх  зүйл алга” гэж тэр хэлжээ.

 

14.09 м Украины хилчид Оросын цуваа нь тохиролцоог зөрчин хөдөлгөөнөө эхэллээ гэж мэдэгдэв. “Одоо  үзлэгт орон  бичиг баримтжуулагдсан ачааны машинууд Украины нутагаар хөдөлгөөндөө орлоо. Энэ үеэр Украины хил  гаалийнхан Оросын тлын “Донецк” боомтод хашигдсан байв. Хөдөлгөөнийг Улаан загалмайн  төлөөлөгчидийн дагуулгүйгээр Москвагийн цагаар 12:20-д эхэллээ” гэж Украины Хилийн албаны хэвлэлийн газраас  мэдэгджээ.

 

13.27 м Улаан загалмайн төлөөлөгчид тусламжийн цувааг дагалдаагүй гэж Олон улсын Улаан загалмай мэдээлжээ.

 

12.50 м Украины нутгаар хөдөлгөөнөө Луганск хотын зүг эхэлсэн 70 ачааны машинд хүнс, анхан шатны шаардлагатай барааг ачсан байна.

 

12.43 мМашины цувааны эхний хэсэг "Изварино" хилийн боомтоос Луганск хотын зүг хөдөллөө.

 

12.31 м  Оросын гаальчид 34 машины гаалийн үзлэгийг хийж байна.

 

12.23 м Оросын тусламжийн цувааны 32 машин Украины нутагт "Изварино" боомтод орж ирлээ. Украины тусгаар тогтнолын өдрөөр наймдугаар сарын 24 гэхэд Луганск, Донецк хотуудыг бүрэн чөлөөлж цэвэрлэхээр Киев шийдсэн бололтой. Тэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг аль болохоор саатуулж, хотод  өгч буй цохилтынхоо хүчийг нэмэгдүүлж байна. Киев шинэ шинэ шалтаг гарган хүмүүнлэгийг тусламжийг саатуулж байна гэж Оросын ГХЯ мэдээлжээ.

 

05.03 м Хүмүүнлэгийн тусламж хүргэх үеэр Украины зүүн хэсэгт гал зогсоох уриалгатай Оросын талын тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл авч хэлэлцэхээ сунжруулж байна.

 

01.11 м Оросын хүмүүнлэгийн тусламжийг хүргэх үеэр гал зогсоох байдлыг хангахад туслах шаардлага НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байхгүй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж