“Шувууны үүр” дахин олны анхааралд

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Шувууны үүр” дахин олны анхааралд

Бээжингийн олимпийн наадмын нэгэн бэлгэдэл болж чадсан “Шувууны үүр” цэнгэлдэхэд Италийн супер цомын төлөөх тоглолт болохоор болжээ. 2008 оны зуны олимпийн дараа жил буюу 2009 онд Италийн супер цомын төлөө “Интер Милан” болон “Лацио” багууд энэ цэнгэлдэхэд тоглож байсан билээ.

Зургаан жил завсарласны эцэст Сери А-д аваргалсан “АС Милан” болон энэ сарын 29-нд Италийн цомын төлөө шигшээ тоглолтод оролцох “Интер Милан”, “Палермо” багийн ялагч нь 24 дэх удаагийн Италийн супер цомын төлөө Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэхэд тоглох юм.

Мэдээж дэлхийн агуу дербинүүдийн нэг Миланы хамгийн алдартай хоёр багийн тулааныг “Шувууны үүр”-нд харахыг хүсч буй фанатууд олон бий. Харин зохион байгуулагчдын зүгээс Миланы дерби тоглолт болох эсэхээс үл хамааран тоглолтын тасалбарын үнийг хурлын үеэр олон нийтэд зарлажээ. Ирэх наймдугаар сард Бээжинд болох тус тоглолтын тасалбар хамгийн хямд нь 199 юань буюу 30 ам.доллар, харин хамгийн аятайхан, өндөр зэрэглэлийн суудлын тасалбар 3999 юань буюу 615 ам.долларын үнэтэй байх аж. Гэхдээ дийлэнх тасалбар 1000 юань буюу 154 ам.доллараар худалдаалагдана. Харин Хятадын хөлбөмбөгийн тоглолтыг үзэхэд дунджаар 100 юань буюу 15 ам.доллар байдаг гэнэ. Сонирхуулахад, хятадууд 1989 оноос Италийн Сери А лигийн тоглолтыг шууд дамжуулж эхэлсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж