“Универсиад” их наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Универсиад” их наадам өндөрлөлөө

Монголын оюутан залуусын X “Универсиад” их наадам энэ оны гуравдугаар сарын 18-нд нээлтээ хийж, хоёр сар үргэлжилж, өндөрлөлөө. Спортын 11 төрлөөр зохиогдсон тус наадамд 60 гаруй их, дээд сургууль, коллежийн 8000 орчим оюун тамирчин оролцлоо.  Оюутны их наадам ширээний теннис, шатар, аэробик, волейбол, заалны хөлбөмбөг, чөлөөт бөх, гандбол, модон бөмбөг, жүдо, сагсан бөмбөг, нийтийн гүйлт гэсэн төрлөөр зохиогдсон юм. Наадмын хаалтын ажиллагаа өчигдөр болж, БСШУЯ-ны МБГазрын мэргэжилтэн Х.Батсайхан, БТСГазрын дэд арга Д.Сүрэнхорлоо, МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, ЕНБД Д.Жаргалсайхан, МОХ-ны ЕНБД Н.Бямбагэрэл нар оролцов.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарсан ҮБТДС-ийг нэг сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн ШУТИС-ийн багийг 800 мянга, гуравдугаар байрт шалгарсан Мон-Алтиус БТДС-ийг 600 мянган төгрөгийн мөнгөн шагнал, цом, наадмын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан байна. Мөн амжилттай оролцсон ХААИС, МУБИС, Аварга БТДС-иуд шагналт байранд шалгарч, тус бүр 300 мянган төгрөгийн мөнгөн шагналын эзэд болжээ.

Спортыг дэмжигч шилдэг ректорын шагналыг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнд олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ энэ оны наймдугаар сард болох дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар их наадамд төлөөлөгчөөр оролцох эрхийг хамтарч ажилласан байгууллагууд болон тэргүүлсэн ИДС-ийн захирал, багш нартаа гардуулан өгөв.
 
Ширээний теннис
Ширээний теннисний тэмцээн “Champion” клубт 3 дугаар сарын 18-19нд зохион байгуулагдаж  19 их, дээд сургуулиудын эрэгтэй 50, эмэгтэй 32 оюутан тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд СМ З.Төрболд //ШУТИС/, СМ Э.Лхагвасүрэн /ШУТИС/, СДМ С.Оргил /ҮБТДС/, эмэгтэй ганцаарчилсан төрөлд СДМ Х.Цэндмаа /ҮБТДС/, СДМ  С.Агьзул /МУИС/, СДМ  Б.Мөнгөнцэцэг /БХИС/ нар түрүүлсэн бол холимог хосын төрөлд СМ Э.Лхагвасүрэн, СДМ Б.Энхжин /ШУТИС/, СМ З.Төрболд, спортын 1-р зэрэгтэй тамирчин Ч.Даваажаргал /ШУТИС/, СДМ Б. Буянбат, СДМ С.Агьзул /МУИС/ нар шалгарсан байна.

Байгууллагын дүнгээр:

ШУТИС
МУИС
ҮБТДС-иуд эхний байруудыг эзэллээ.
Аэробик
Аэробикийн тэмцээн 3 сарын 26-нд ШУТИС-ийн урлаг зааланд холимог хос, гурвалсан, бүжгийн аэробик, стэп аэробикийн  төрлөөр зохион байгуулагдаж холимог хосын төрөлд Б. Сумъяадорж, Б. Мөнхжаргал 16.73 /ҮБТДС/, Б. Нэргүйбаатар, Г. Дарханзул 16.60 /МУБИС/, А. Энхпүрэв, П. Хулан  оноо 14.050 /ШУТИС/, Гурвалсан төрөлд Б. Өлзийжаргал, Б. Золбаяр, Ц. Энх-Отгон 16.613 /МУБИС/, Б. Сумъяадорж, Э. Бадамцэцэг, Л. Чанцалдулам 15.750 /ҮБТДС/, Б. Батгэрэл, Н. Сэргэлэн, Э. Галбадрах 15.000 /ШУТИС/

Байгууллагын дүнгээр:

 Э. Мөнх- оргил дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид
Г. Наранхүү дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид
Г. Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид тус тус эзлэн өргөмжлөл, медаль хүртлээ.

Гандбол

Оюутны наадмын гандболын тэмцээн “Мон-Алтиус” БТДС-ийн Спорт зааланд 3 сарын 25-27нд амжилттай зохион байгуулагдаж эрэгтэй 10, эмэгтэй 8 багийн 220 гаруй оюутан тамирчид оролцон ур чадвараа сорисноос эмэгтэчүүдээс М.Амаржаргал дасгалжуулагчтай А.Сарангэрэл ахлагчтай ШУТИС, Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Тунгаамаа ахлагчтай Мон-Алтиус БТДС, Ш.Сэдбазар   дасгалжуулагчтай Б.Оюун ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид, эрэгтэйчүүдээс М.Амаржаргал дасгалжуулагчтай О.Сандаг ахлагчтай ШУТИС, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай Ю.Сайнхүү ахлагчтай ҮБТДС, Г.Амарсанаа   дасгалжуулагчтай Х.Очбадрах  ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн багууд эхний байруудад шалгарч алт,мөнгө,хүрэл медаль,өргөмжлөлөөр шагнагдлаа.

Байгууллагын дүнгээр:

    1.ШУТИС               2 оноо               
     2.Мон-Алтиус БТДС        5 оноо        
    3.ҮБТДС             6 оноогоор эхний байрыг эзэллээ.

Чөлөөт бөх

Оюутны чөлөөт бөхийн тэмцээн 4 сарын 2-3ны өдрүүдэд  ҮБТДС-ийн Спорт зааланд  амжилттай зохион байгуулагдан явагдаж 19 их, дээд сургуулиудын 230  гаруй оюутан тамирчид тамирчид эрэгтэй , эмэгтэй тус бүр 7 жинд хурд хүчээ сорин барилдсанаас:

Эмэгтэй:

48 кг
Ц.Бямбазаяа (БХИС)
Т.Өлзийбаяр (ҮБТДС)
Ю.Ганхайч (Аварга)
Э.Нарангэрэл (ХЦДС)

51 кг
Д.Отгонцэцэцэг (ҮБТДС)
 П.Цолмон (ҮБТДС)
 Б.Амаржаргал (МУБИС)
Э.Даваачимэг  (ШУТИС)

55 кг
 Э.Сумъяа (Аварга)
С.Бямбацэрэн (Аварга)
П.Шинэхүү (МУБИС)
Л.Хонгорзул (ХААИС)

59 кг
Э.Цэвэгмид (ҮБТДС)
Б.Номин-Эрдэнэ (ХЦДС)
Б.Шоовдор (ҮБТДС)
С.Мөнхтуяа (Аварга)

63 кг
Г.Номинзул (ҮБТДС)
Н.Мөнхтуяа (Аварга)
А.Бодьгэрэл (МУБИС)
О.Оюунтуяа (Аварга)

67 кг

Ц.Баярзаяа (МУБИС)
Номин-Эрдэнэ (Мон-Алтиус)
Б.Ренчинханд (Мон-Алтиус)
З.Болортунгалаг (Аварга)

72 кг
Б.Наранчимэг (ҮБТДС)
Э.Буяндэлгэр (Аварга)
Ч.Хажид (БХИС)
Б.Даваацэрэн (МУИС)

Эрэгтэй:
55 кг

Н.Лхамгармаа (БХИС)
Ч.Шинэбаяр (ШУТИС)
Ж.Баярхүү (МУБИС)
С.Гомбодорж (Их шавь)

60 кг

Г..Нэмэхбаяр (ҮБТДС)
Г.Баянмөнх (ҮБТДС)
Б.Нямдорж (Шонхор)
Э.Бөхбаяр (Цагдаагийн академи)

66 кг

Х.Мөнхжаргал (ХААИС)
Г.Батмагнай (ҮБТДС)
У.Оюунбаяр (ҮБТДС)
Г.Мандахнаран (ҮБТДС)

74 кг

П.Өнөрбат (ҮБТДС)
Б.Номиндалай (Аварга)
Ш.Пүрэвгарьд (МУБИС)
Ц.Цогтбаяр (Мон-Алтиус)

84 кг

М.Мэндсайхан (ХААИС)
Б.Өсөхбаатар (БХИС)
Н.Наранбаатар (ҮБТДС)
О.Үйтүмэн (ҮБТДС)

96 кг
Ч.Батчулуун (Аварга)
Н.Золбоо (ИЗИС)
Г.Биндэръяа (МУБИС)
Н.Цэрэнчунт (ҮБТДС)

120 кг
Э.Оюунболд (Аварга)
П.Бадамсүрэн (Мон-Алтиус)
Б.Шаравнямбуу (Аварга)
Ц.Буянт (Мон-Алтиус)

Байгууллагын дүнгээр:

Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС
Ю.Гандолгор дасгалжуулагчтай Аварга БТДС
Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС-иуд эхний 3 байруудыг эзэллээ

Шатар
Тус тэмцээн 4 дүгээр сарын 7-9ний өдрүүдэд Засагт хан дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 17 их дээд сургууль, коллежиудын 33 эмэгтэй, 45 эрэгтэй буюу их мастер 1, Олон улсын цолтой 6, Спортын мастер 14 оюутан тамирчид нийт 8 өрөг тоглон оюун ухаанаа уралдуулснаас эмэгтэйчүүдээс Их мастер Т.Батчимэг (Түгээмэл ДС), ОУМастер Д.Янжиндулам (Түгээмэл ДС), ОУХМ А.Энхтуул (МУИС), эрэгтэйчүүдээс ОУХМастер Б.Гүндаваа (Шихи хутаг), Дэд мастер С.Мөнхгал (ҮБТДС), ОУМ Ц.Батчулуун (ҮБТДС) нар эхний байруудыг эзэлсэн бол байгууллагын дүнгээр 24 оноогоор ШУТИС, 23 оноогоор Мон-Алтиус БТДС, 22.5 оноогоор ҮБТДС-иуд тэргүүлсэн байна.

Волейбол

Волейболын тэмцээн  4 сарын 14-17-ний   өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд  зохион байгуулагдаж 16 их, дээд сургуулиудын эрэгтэй 16, эмэгтэй 11   багийн 280  гаруй оюутан тамирчид өрсөлдсөн эрэгтэйчүүдээс С. Амгаабазар дасгалжуулагчтай Д.Билгүүн ахлагчтай ХААИС, М.Бат-очир дасгалжуулагчтай Д.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС, Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай МУИС, эмэгтэйчүүдээс Б.Дорж дасгалжуулагчтай Э.Уранбаяр ахлагчтай ШУТИС, Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай Их засаг ИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай М.Оюунтуяа ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид алт, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын дүнгээр:

Б. Дорж дасгалжуулагчтай  ШУТИС
С. Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС
Б.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС
Жүдо бөх тэмцээн 4 сарын 21-22нд СТО-ны “Б” зааланд  болж 200 гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин барилдлаа.

Эмэгтэй

48 кг
Г.Отгонцэцэг /ЭЗБДС/
н.Хандсүрэн /Аварга/
О.Анужин /ТЗДС/
Ж.Чанцалдулам /Их шавь/

52 кг
н.Бат-Эрдэнэ /Аварга/
М.Уранцэцэг /Цагдаа/
н.Маралмаа /Аварга/
Т.Амаржаргал /ШУТИС/

57 кг

Д.Сумъяа /ХЦДС/
Т.Мөнгөнтуяа /Олимп/
Сарангуа /Аварга/
Х.Ардахан /ШУТИС/

63 кг
М.Нямжаргал /БХИС/
Ц.Цэрэннадмид /ҮБТДС/
Б.Буяндэлгэр /МУБИС/
Энхзаяа /Аварга/

70 кг
Ц.Цэрэнханд /МУБИС/
О.Мөнхцэцэг /ҮБТДС/
Э.Аззаяа /ҮБТДС/
Ц.Наранжаргал /МУБИС/

-78кг

1.  П.Лхамдэгд /Аварга/
2. Н.Нямтуяа /ҮБТДС/
3. Э.Цэвэг-Очир /ХААИС/
    Т.Баасанжав /ТЗДС/

+78 кг
Б.Мөнхтуяа /ҮБТДС/
Г.Гантогс /ҮБТДС/
Б.Уянга /Аварга/
Н.Золжаргал /БХИС/

Эрэгтэй
60  кг

О.Чинбат /Мон-Алтиус/
Д.Амартүвшин /Мон-Алтиус/
Өлзийбаяр /ҮБТДС/
Чинсанаа /Аварга/

66 кг
Хишигбаяр /Хэл иргэншил/
Н.Хадбаатар /ШУТИС/
Д.Төмөрхүлэг /ХҮДС/
А.Батсуурь /Олимп/

73 кг

М.Дашням /ХААИС/
Г.Пүрэвдорж /Мон-Алтиус/
Мөнхбаатар /Аварга/
Баярмагнай /Аварга/

81 кг

О.Ууганбаатар /ҮБТДС/
Д.Бат-Эрдэнэ /ИЗИС/
Г.Тэмүүжин /Мон-Алтиус/
Д.Энхболд /Мон-Алтиус/

90 кг
Б.Жанчивдорж /Цагдаа/
Н.Мустафа /БХИС/
Н.Хүрэлсүх /Олимп/
Б.Гончигжав /МУБИС/

-100 кг

1. П.Батмөнх /Аварга/
2. Ш.Алтангэрэл /Аварга/
3. Б.Анар /Аварга/
    Б.Баянмөнх /Цагдаа /

+100 кг

Б.Өнөржаргал /Хэл шинжлэл/
Т.Далайням /ХЦДС/
Ф.Мөнхсүх /Аварга/
Б.Бат-Орших /Аварга/

Байгууллагын дүнгээр Б.Алтанзул дасгалжуулагчтай Аварга БТДС, МУГТ Б.Буядаа дасгалжуулагчтай ҮБТДС, Т.Мөнгөнтулга дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-иуд эхний 3 байруудыг эзэллээ.

Заалны хөл бөмбөг
Их наадмын заалны хөл бөмбөгийн тэмцээн 4  сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 12 багийн 130 гаруй оюутан тамирчид 3 хэсэгт хувааагдан өрсөлдсөнөөс:
Б.Ариунболд дасгалжуулагчтай Улаанбаатар ДС
С.Энхболд дасгалжуулагчтай ШУТИС
Чин-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС-ийн багууд түрүүллээ.

Модон бөмбөг
Модон бөмбөгийн тэмцээнийг Гацуурт дахь “Монгол шилтгээн”цогцолборын модон бөмбөгийн талбайд 5 сарын 7нд зохион байгуулж 12 талбайд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд амжилттай өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Оюутны наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн I багийн тамирчин Б.Хишигжаргал 57 оноогооор,  Т.Хандсүрэн 61 оноогоор, ҮБТДС-ийн Н.Дулмаа 67 оноогоор 1-3 байруудад шалгарлаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн I багийн тамирчин Б.Баттулга 51 оноо авч аваргыг хүртжээ. ХААИС-ийн Ц.Баасанжаргал 57 оноо, ШУТИС-ийн I багийн оюутан Б.Мөнхбат 58 оноогоор 2- 3 дугаар байранд орсон юм. 
Харин эмэгтэй багийн төрөлд Г.Болдбаатар дасгалжуулагчтай ШУТИС-ийн I баг-ийн оюутнууд 257 онооогоор нэгдүгээр байранд шалгарлаа. Удаах байранд Б.Сугаррагчаа дасгалжуулагчтай ШУТИС-ийн III баг 291 оноогоор, н.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг 307 оноогоор гуравдугаар байранд орлоо.
Эрэгтэй багийн төрөлд ШУТИС-ийн I  баг 231 оноо,  Мон-Алтиус БТДС-ийн баг 267 оноо, ҮБТДС-ийн баг 277 оноогоор эхний 3 байранд орлоо.
Холимог хосын төрөлд ШУТИС-ийн I баг-ийн Отгонпүрэв, Б.Долгорсүрэн/52 оноо/,  Бат-Энх, Б.Хишигжаргал /58 оноо/, ХААИС-ийн Баянбулаг, Хишигжаргал/60 оноо/ нар түрүүлсэн.

Байгууллагын дүнгээр:
 ШУТИС
ҮБТДС
Мон-Алтиус-ийн багууд эзэллээ.

Нийтийн гүйлт
Нийтийн гүйлтийн тэмцээн 5 сарын 14нд  Дуурь бүжгийн Эрдмийн театр – Энхтайвны гүүр – Зайсан толгой гэсэн чиглэлд 5 км-т болж  24 их, дээд сургууль, коллежиудын 5000 орчим оюутан тамирчид хамрагдан оролцлоо.
Эрэгтэйчүүдээс Д.Гантулга /Аварга/, Н.Мөнхбаяр /ҮБТДС/, Ц.Бямбажав /ҮБТДС/, эмэгтэйчүүдээс В.Отгонтуул /ЭМШУИС/, Д.Эрдэнэчимэг /МУБИС/, Г.Хишигсайхан /ҮБТДС/ нар түрүүлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж APPLE брэндийн I POD SHUPPLE, мөнгөн шагналаар шагнууллаа.

Байгууллагын дүнгээр:

ҮБТДС
Мон-Алтиус БТДС
Аварга БТДС-иуд тэргүүлсэн байна.
Сагсан бөмбөг
Сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС болон ХҮДС-ийн Спорт зааланд  5 сарын 10-15ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж дүнгээ гаргалаа.
Оюутны их наадмын тэмцээнд 15 их, дээд сургуулиуль, коллежиудын  эмэгтэй 9, эрэгтэй 15 багийн 240  гаруй оюутан тамирчид ширүүхэн өрсөлдөж эмэгтэй баг тамирчидаас Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС, О.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС, эрэгтэй баг тамирчидаас Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, Я.Дэмбэрэл дзасгалжуулагчтай Отгонтэнгэр, Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС-ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж байгууллагын дүнгээр МУИС, ХҮДС, ШУТИС-иуд эхний 3 байрыг эзлэсэн.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж