Наньжин-2014: М.Анхцэцэг шагналт байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Наньжин-2014: М.Анхцэцэг шагналт байрт шалгарлаа

“Наньжин-2014” залуучуудын олимпийн тав дахь өдөр буюу наймдугаар сарын 21-нд хүндийг өргөлтийн 63 кг-д хүч сорьсон М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. М.Анхцэцэг огцомоор 94 кг-ыг, түлхэлттэйгээр 113 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 207 кг-ын амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрээр огцом өргөлтөөр хоёрдугаар байрт бичигдэж байсан бөгөөд түлхэлттэй өргөлтөөр 117, 118-ыг захиалсан ч өргөж чадаагүй байна. Хэрвээ 115 кг-ыг захиалж, өргөсөн бол медалийн болзол хангах байжээ. Энэ жинд Египетийн Ахмед Сара 228 кг-ыг (103+125) өргөж, залуучуудын олимпийн аварга болсон бол Мексикийн Дуран Айоан (210 кг), Украины Зенченко (208 кг) нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж