Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа байгаа Си Жиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулган үргэлжилж байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцож байна.
Ноён Си Жиньпин тавьсан илтгэлдээ энэхүү айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, “Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. Хятад, Монгол хоёр улс димпломат харилцаа тогтоогоод 65 жил болжээ. Хятад, Монголын харилцаа хамгийн сайн сайханд хүрнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.
М.ЯЛАЛТ