Татвар төлөгчдийн 1.3 тэрбумаар тасалбар үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчдийн 1.3 тэрбумаар тасалбар үйлдвэрлэв

Хичээлийн шинэ жилийг угтан НЗДТГ-аас зарим нэгэн арга хэмжээ авч байгаа. Түүний нэг нь нийтийн тээврийн том болон бага оврын автобуснууд өнөөдрөөс эхлэн иргэдэд тодорхой цагийн хуваарийн дагуу, нэг тасалбараар өдрийн турш үйлчлэхээр болсон явдал юм. 

Нийслэлээс авч байгаа хоногийн зохицуулалтын үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө нийслэлийн Тээврийн газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус, микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж, зорчих шинэ үйлчилгээг авч болно. Энэ хугацаанд автобусууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу чиглэлээсээ хамаарч 2-7 минутын зайтай иргэдэд үйлчлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт чөлөөтэй хүлээж авна гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байгаа.

Туршилтаар хэрэгжүүлж буй энэ үйлчилгээ Автобусны компаниудад багагүй алдагдалтай ч нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжиж 1.8 тэрбум төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцаж, шатахуун, тасалбар хэвлэлтийн зардал болох 1.3 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  гаргахаар болсон байна.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж