ХАМАС бүлгийн цэргийн гурван удирдагч Рафах хотыг Израилийн онгоц бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн байна. Тодруулбал, бөмбөгдөлтийн үеэр ХАМАС-ын гурван ахлах болох Мохаммед Абу Шамала, Раедаль-Атар, Мухаммед Бархум нар амь насаа алджээ. Гурван удирдагчийн хоёр нь палестинчуудын “Изеддиналь-Кассаамын бригадууд” гэх бүлгийн тэргүүлэгчид ажээ. Энэ бөмбөгдөлтийн үеэр нурсан дөрвөн давхар байрнаас өөр хоёр цогцсыг гаргаж аваад байгаа бөгөөд эх сурвалжууд нийт найман хүн үрэгдсэн талаар мэдээлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР