Хүндэтгэлийн чуулганд Си Жиньпин үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн чуулганд Си Жиньпин үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпинд хүндэтгэл үзүүлэх УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөөдөр зарлагдсан юм. Уг чуулган 10.45 цагт эхлэхээр товлогдсон бөгөөд Си дарга үг хэлнэ.

Онцлоход, Хятадын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байна. Ингэхдээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж