Серби ОХУ-д бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Серби ОХУ-д бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байна

Фото: HazirРека / Reuters

 

ОХУ-д хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг заавал ашиглах ёстой, ер бусын боломж гэж Сербийн эрх баригчид үзэж байна. Тус улсын Хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах яамны сайд Снежана Богосавлевич-Бошкович энэ талаар ярьсныг “Kurir” агентлаг дамжуулжээ.

 

“Оросын талаас мах, сүү, жимс, ногоо авах сонирхолтой байгаа. Бид үйлдвэрлэж чадах хэмжээгээрээ бүтээгдэхүүн экспортлоход бэлэн байна.  Үүнийг бид том боломж гэж үзэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихийн тулд Серби улс хичээл зүтгэл гаргах болно” гэж тэрээр онцлон тамдэглэв.

 

Экспортыг нэмэгдүүлснээр дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл гарахгүй гэдэгт сайд итгэлтэй байгаа аж. Тэрээр мөн Сербийн хуулиар генийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тээвэрлэхийг хориглосон байдгийг тэмдэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж