Ялтан шилжүүлэх протоколд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Ялтан шилжүүлэх протоколд гарын үсэг зурлаа

Ялтан шилжүүлэх тухай протоколд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа


БНХАУ-ын дарга Си Жиньпины Монгол Улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хууль эрх зүй, эдийн засгийн хүрээний чухал ач холбогдолтой гэрээ хэлцлүүдийг баталгаажуулахаар төлөвлөсний дагуу Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа.  Энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм байна.

Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас БНХАУ-д 40-өөд иргэн ял эдэлж байгаа, үүний 32 нь хар тамхины хэргээр ял эдэлж буй ажээ. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж