Өлөн ходоодон дээрээ ус уу

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Өлөн ходоодон дээрээ ус уу

Eruulmend.mn

Өглөө сэрсэн даруйдаа ус уух нь өнөөдөр Японд маш нийтлэг болоод байна. Мөн түүнчлэн шинжлэх ухаан үүний ач холбогдлыг батлаад байна. Бид өөрсдийн уншигчиддаа зориулж усны хэрэглээний талаарх мэдээллийг доор нийтэллээ. Японы анагаахын нийгэмлэгээс хууч болон хүндэвтэр зарим өвчнүүдийг болон өнөө үеийн зарим өвчнүүдэд усан эмчилгээ олж нээгээд байгаа бөгөөд дараах өвчнүүдийг 100% эдгээж байна гэжээ. Үүнд: Толгойн өвдөлт, биеийн өвдөлт, зүрхний эмгэгүүд, үений үрэвсэл(артрит), зүрх дэлсэх, манас таталт(эпилепси), таргалалт, гуурсан хоолойн багтраа(астма), сүрьеэ, менингит(тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл), бөөр шээс дамжуулах замын эмгэгүүд, бөөлжилт, ходоодны үрэвсэл(гастрит), суулгалт, шамбарам, чихрийн шижин, өтгөн хаталт, нүдний өвчнүүд, умайн өвчнүүд, хавдар болон сарын тэмдгийн мөчлөгийн эмгэгүүд, чих хамар хоолойн өвчнүүд зэрэг орж байна.

Эмчилгээний арга:

1. Өглөө сэрээд шүдээ угаахаасаа өмнө 4х160 мл аяга ус уу.
2. Шүдээ угаагаад, амаа цэвэрлэсний дараа 45 минутын турш юу ч идэж, ууж болохгүй.
3. 45 минутын дараа хэвийн үеийнх шигээ идэж ууж(өглөө, өдөр, оройн цай хоол) болно.
4. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны дараа 2 цагийн турш ямар нэг юм ууж идэхгүй байх.
5. Дээр заасан хэмжээний 4 аяга усыг уух чадамжгүй хөгшин настай, хууч болон өөр бусад өвчинтэй хүмүүс бага хэмжээний усаар эмчилгээг эхэлж өдөрт бага багаар ахиулж 4 аягад хүргэх хэрэгтэй.
6. Дээрх эмчилгээний аргаар өвчин эмгэгүүдийг эмчлэх боломжтой бөгөөд та эрүүл амьдралдаа сэтгэл хангалуун байж болно.

Доох жагсаалтанд ямар өвчнийг хэд хоногт бууруулж/хянаж/эдгээх боломжтойг харуулсан байна:

1. Цусны даралт ихдэлт – 30 өдөрт
2. Ходоодны өвчлөл – 10 өдөрт
3. Чихрийн шижин – 30 өдөрт
4. Өтгөн хаталт – 10 өдөрт
5. Хавдар – 180 өдөрт
6. Сүрьеэ – 90 өдөрт
7. Үений үрэвсэл буюу артриттай өвчтнүүд дээрх эмчилгээний аргыг эмчилгээний эхний 7 хоногийн 3 өдөрт нь, 2 дахь 7 хоногоос өдөр бүр хийхийг зөвлөж байна.

Энэ эмчилгээ нь ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд эмчилгээний эхэн үед та магадгүй цөөхөн хэдэн удаа шээнэ.
Хэрэв бид энэхүү зүйлээ өөрсдийн амьдралдаа хэвшмэл ажил хэрэг болгож чадвал үр дүн нь гайхалтай байх болно.

Усаа уу, тэгээд эрүүл идэвхитэй амьдар.

Хятадууд болон япончууд хоол идэх үедээ хүйтэн ус бус халуун цай уудаг. Магадгүй хүйтэн ус уудаг хүмүүс хоол идэхдээ халуун цай уудаг тэдний заншилтай зохицох цаг болсон байх. Та юу ч алдахгүй, харин бүхнийг авах болно…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж