Бардабрунг галт уул дэлбэрэх магадлал нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Бардабрунг галт уул дэлбэрэх магадлал нэмэгдэв

 

Бардабрунг галт уулын дэлбэрэлт ойрын үед болно гэсэн сануулгыг Исландын эрх баригчид ард иргэддээ өгсөн тухай ВВС агентлаг мэдээлэв.

 

Галт уулын халуун хайлмаг урсах магадлал өндөр байгаа ба түүнийг үнс утаа дагалдах гэнэ. Засгийн газрын сануулгын дараа тус нутгаас 300 орчим жуулчдыг нүүлгэсэн байна.

 

Исландын цаг уурын алба өнгөрөгч даваа гаригт буюу энэ сарын 18-нд галт уулын дэлбэрэлтийн аюулын төвшинг “улбар шар” болсон гэж мэдээлсэн бөгөөд энэ нь тав дахь түвшний үзэгдэл аж.

 

Бардарбунга галт уул наймдугаар сарын 16-наас хойш идэвхжиж эхэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж